Хонь (3/21-4/19) Өөрийгөө хяна. Өнөөдөр тун завгүй өдөр бөгөөд Урам зориг дүүрэн байна. Анхааралтай бай. Алдаа эндэгдэл гаргахаас зайлсхийх болно. Таны зохицуулах чадвар нэмэгдэж багийн гишүүд таныг дагах болно. Таны утас завгүй дуугарч, найзууд чинь зөвлөгөө авахыг хүсвэл гайхах хэрэггүй. Та найз нөхөдтэйгөө хөгжилдөж цэнгэж чадна. Ганц бие залуус хэн нэгэнтэй учирна.
Үхэр (4/20-5/20) Бодлогоширсон өдөр. Cap үхрийн орд руу нүүн таныг хайр дурлалаа сайн эргэцүүлэн дүгнэхийг сануулж байна. Энэ өдөр та хайрынхаа холбоог бэхжүүлэхийн тулд харилцаандаа ямар нэгэн шинэ орц найрлага нэмэхэд таатай өдөр. Энэ өдөр та хүсэл санаачлагыг өөрөө гаргаарай. Амралтын өдрүүдээр хайртдаа бэлэг худалдан аваад түүнтэйгээ лааны гэрэл доор оройн хоолоо идээрэй.
Хамтатгах (5/21-6/21) Зөн совингоо сонсч, асуудлаас зайлсхийх хэрэгтэй. Бүтээлч зүйл хийх авьяас билэг хэрэгтэй бол бодол санаа тань өргөжинө. Cap бумбын ордонд орж байгаа тул секс дур хүсэл өснө. Үүнийг даван туулах замыг ол. Хосууд хайр сэтгэлийн холбоогоо өргөжүүлж чадах бол, ганц бие залуус өөрийн хайж буй тохирохуйц хүнтэй уулзана.
Мэлхий (6/22-7/22) Хурим, эсвэл ямар нэгэн баярт үйл явдлын ойг тэмдэглэх нь гэр бүлийн түүхэн дэх таагүй харилцааг өөрчилнө. Ахмад хүмүүсээс зарим чухал зөвлөгөө ав. Өнөөдөр буяны ажил хийхэд тохиромжтой. Бусдад туслахаар алтнаас ч үнэтэй хайр, нөхөрлөлийг олж авах болно. Зөв бодол нь эерэг үр дүнг авчирна.
Арслан (7/23-8/22) Чухал асуудал шийдэх, томоохон эд зүйл худалдах, худалдан авах, гэр бүл болоход ээлтэй өдөр. Өөрийн ажил хэргээ үр ашигтай төлөвлөх, хүчээ зөв хуваарилах таагүй явдлаас зайлсхийхэд тусална. Хурц ухаан, гайхамшигтай хөгжсөн зөн билэг зорилгодоо хүрэхэд тус дөхөм болно.
Охин (8/23-9/22) Сэрэмжлэх өдөр. Энэ өдөр танд амрах боломж олдохгүй нь. Гэвч ихэнх охины ордныхон энэ тал дээр санаа зовнихгүй байх. Ажилдаа дараалал тогтоосноор таны олон ажил амжилттай бүтэх болно. Далдуур хийгдэх ажлууд илүү үр дүнтэй байна. Товлосон хугацаандаа анхаарлаа тавиж чадвал амлалтуудаа хялбархан биелүүлэх боломжтой.
Жинлүүр (9/23-10/22) Эрчимтэй өдөр. Шинэ cap эхлэснээр гал цогтой байдал болон хүсэл тачааллаар шатах болно. Та болон таны хосын гүнзгий харилцаа нэмэгдэнэ. Ганц бие жинлүүрийнхэн шинэ хайртай учирч тэр нь цэцэглэх болно. Өөрийнхөөрөө аливаа зүйлийг хийх нь илүү амар байна. Хүмүүс таныг туслаж дэмжих их сонирхолтой байх болно. Хэрвээ танд агуу хүсэл байгаа бол төсөөлөн бодох чадвараа ашиглах нь санасан үр дүнг чинь авчрах болно.
Хилэнц (10/23-11/21) Та мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр номын санд сууж, хурал зөвлөгөөнд оролцоно. Зарим нь өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцах боловч ойлголцож чадахгүй байгаадаа уурлаж, бухимдах бололтой. Бусдыг ятгах оролдлого бүтэхгүй. Орчин байдлаа өөрчлөх нь сэтгэлийг уярааж, сайхан дурсамжийг сэргээнэ. Санхүүгийн байдлаа хамгаалж, шинэ ажилд дэвшин орохыг хичээнэ. Удаан ажиллахад идэвх, тэвчээр шаардах бололтой. Үдэш хүртэл ажиллаж, үр бүтээл өндөр байна.
Нум (11/22-12/21) Сүүлийн хоногуудад танд тохиолдсон аливаа таагүй, бүрхэг нөхцөл байдал арилна. Таны хандлага илүү ухаалаг болж, сонор сэрэмжтэй ажиллах бололтой. Завгүй байдал давамгайлна. Энэ өдөр та олон ажлыг зэрэг хийх хэрэг гарах тул чухал гэснээ тодорхойлон хамгийн түрүүнд хий. Өөрийн эрүүл мэнддээ анхаарлаа хандуул. Та өмнө нь хүсэн мөрөөдөж байсан арга хэмжээнд заавал оролц. Учир нь шинэ, эрч хүчтэй хүмүүстэй уулзах магадлалтай байна.
Матар (12/22-1/19) Замбараагүй өдөр. Өөдрөг, өөртөө итгэлтэй байхыг өсгөх зүйл хийнэ. Ажлын амжилт, эрч хүч таных байх болно. Боломжийг ашиглавал төвөгтэй байдлыг сайн тал руу эргүүлнэ. Ярихаасаа өмнө бодохгүй бол таны хурц хэл ам зөрчлийг үүсгэнэ.
Хумх (1/20-2/18) Бэрхшээлтэй өдөр. Өнөөдөр зам өчигдрийнх шиг саадгүй бус байна. Гэхдээ та идэвх чармайлт гаргаж чадвал амжилтанд хүрч чадна. Ажлын байраа амгалан тайван, тав тухтай байх талаар хамтрагчтайгаа тохиролцохыг хичээ. Их зан гарган яаран дүгнэлт хийх хэрэггүй. Харин энэ өдөр алдаа гаргахгүйн тулд бусдын хэлэхийг сайтар сонс. Өөрийн амьдралаа цэгнэн үзэх нь ирээдүйдээ юу хүсч байгаагаа ойлгоход тусална. Аливаа санхүүгийн баримт бичигт гарын үсэг зурахаасаа өмнө бүх бичиг баримт бүрэн эсэхийг шалга. Энэ өдөр та болгоомжтой байх нь зөв.
Загас (2/19-3/20) Үр ашигтай өдөр. Гараг эрхэсийн тааламжит нөлөөллөөр та эрч хүчийг бүрэн мэдрэх болно. Өөртэй итгэлтэй байдал огцом өсөх бөгөөд таны тод томруун амбиц амжилтанд хүрэх болно. Шинэ боломж таныг хөгжүүлэх зүйлст бэлэн байж зорилго тэмүүлэлтэй бай. Та амжилтын оргил өөд гарахад бэлэн байна. Найз нөхөдтэйгээ уулзан, ойр дотныхоо хүмүүсийг цуглуулан оройн цугларалтыг зохион байгуул.
Сэтгэгдэл ( 0 )