“Academy awards 2012” наадмын шилдгээр ”Бодлын хулгайч” кино тодорчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 14

Монголын кино урлагийн шилдгийн шилдэг бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулах “Academy Awards 2012” наадмын шилдгүүд тодорлоо. Тус наадамд 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ оны тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд бүтээгдэж, дэлгэцнээ гарсан Монголын нийт 15 кино 18 номинацид өрсөлдсөнөөс “Wisdom Film” продакшн, найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Бодлын хулгайч” кино шилдгийн шилдэг киногоор шалгарч Гран-при шагнал хүртсэнээс гадна таван номинацид цом хүртсэн юм. 

Энэ удаагийн кино наадмын онцлог нь, Монголын үндэсний кино урлагийн академи кино наадмыг дангаар зохион явуулсан бөгөөд кино уран бүтээлчдийн хүсэлтийн дагуу “Шилдэг инээдмийн кино” гэсэн номинацийг шинээр нэмсэн явдал юм. Ингээд шилдэг кино болон киноны уран бүтээлчдийг танилцуулж байна.

 Үүнд: 

  1. Шилдэг эрэгтэй дүр- Б.Амарсайхан, “Бодлын хулгайч”  “Wisdom film”продакшн
  2. Шилдэг туслах эрэгтэй дүр- Ц.Цэрэнболд, “Богд хаан”-“Дээд гэгээн” пикчерс ХХК
  3. Шилдэг туслах эмэгтэй дүр- Ш.Дэлгэржаргал, “Бодлын хулгайч” “Wisdom film”продакшн
  4. Шилдэг найруулагч- Ш.Доржсүрэн, “Хөх толбот хүмүүс”-“Doz” энтертайнмент
  5. Шилдэг зураглаач-Д.Ангараг, “Бодлын хулгайч”  “Wisdom film”продакшн
  6. Шилдэг зураач- Ж.Цог,  “Долоон бурхан харвадаггүй”-“Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдэл
  7. Шилдэг хөгжим- Н.Жанцанноров, “Богд хаан”-“Дээд гэгээн” пикчерс ХХК
  8. Шилдэг дуу- Б.Дашдондог, "Хүний хүүхэд" "ST Sdudio"
  9. Шилдэг монтаж- Ш.Мөнхбат, “Долоон бурхан харвадаггүй”-“Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдэл
  10. Шилдэг дууны найруулагч- Б.Баттуваан, “Wisdom film” продакшны бүтээл “Бодлын хулгайч” кино
  11. Шилдэг зохиол-Д.Төрмөнх, “Бодлын хулгайч”  “Wisdom film” продакшн
  12. Шилдэг дүрсний эффект-Ш.Тансаг, “Нэг биений хоёр зүрх”- "Sista" продакшн
  13. Шилдэг нүүр будалт-Б.Дагирмаа, Б.Шүрэнцэцэг, "Хүний хүүхэд"
  14. Шилдэг баримтат кино- Г.Батбаатар, "Дөрвөн бүлэгт амьдрал"
  15. Шилдэг дебют-Я.Хангарьд, “Орлон тоглогч”-“Noyon фильм” энтертайнмент
  16. Шилдэг хөрөнгө- М.Равданжамц, “Хөх толбот хүмүүс”-“Doz” энтертайнмент
  17. “Монголын кино урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зүтгэлтэн- ТШ, УГЗ, Б.Балжинням
  18. Хамгийн олон шилдэг номинацийн шагнал хүртсэн “Шилдэг кино” “Wisdom film” продакшны бүтээл “Бодлын хулгайч” кино

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top