Энэ сарын 3-ны өдөр Дорнод аймгийн Баяндун сумын нэгдүгээр багт гарсан гал түүмрийн улмаас тус аймаг дахь Онцгой байдлын хэлтсийн гурван албан хаагч амь үрэгдэж, хоёр албан хаагч хүнд зэргийн түлэгдэлтэй ГССҮТ-д эмчлүүлэж байгаа. Одоогоор хохирлын хэмжээг бүрэн тогтоогоогүй байаа аж. Дээрх хэргийг “Багын найзууд” ХХК-ны уурхайн ажилтан Б гэгч үйлдсэн гэнэ. Тэрээр автомашинтай явж байхдаа тамхиныхаа цогийг унтраалгүй хаяснаас дээрх түймэр гарсныг Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд илрүүлэн хавтаст хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )