Өнөөдөр “Хүний хөхөнцөр вирус”ийн хоёр дахь тун эхэлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 14


Хүний хөхөнцөр вирусын эсрэг вакцин нь Дэлхийн эрүүл мэндийн (ДЭМБ) байгууллага болон АНУ-ын Хүнс эмийн хяналтын газраас зөвшөөрөгдсөн, ДЭМБ-ын стандартыг хангасан, аюулгүй, үр дүнтэй вакцин бөгөөд биеийн эсэд халдварлах буюу өвчлүүлэхгүй зөвхөн дархлаа тогтоодог аюулгүй, вакцин юм байна. Одоогийн байдлаар дэлхийн 119 оронд “Gardasil” вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгогдсон бөгөөд нийт 25 улс оронд дархлаажуулалтын үндэсний товлолоор хэрэгжүүлж байна. Анхдагч урьдчилан сэргийлэлт болох хүний хөхөнцөр вирусын эсрэг вакцинжуулалт нь умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга юм.

2008-2013 онд халдварт өвчин судлалын үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа. Нэг дэхь тунг гуравдугаар сарын 12наас эхлэн зохион байгуулсан. Хоёр сарын дараа хоёр дахь тунгийн хамруултын ажил эхэлж байна. Эхний  тунг сайн дурын үндсэн дээр зохион байгуулсан  учраас 11-15 насны охидууд өөрсдөө болон эцэг эхээс зөвшөөрөөд хийгдсэн 76.4 хувийн хамралттай явагдсан байна. Сонгогдсон вакцинжуулалтанд хамрагдсан аймаг, дүүргүүдээс Өмнөговь аймаг 90.2 хувьтай, Сэлэнгэ аймагт 83.7 хувьтай хамрагджээ.  Хоёр дахь тунгийн хамралтанд  нэг дэхь тунгийн хамралтанд орсон бүх хүүхдүүд хамрагдахаас гадна эхний тунг хийлгэе гэсэн  хүүхдүүд бас хамрагдах боломжтой ажээ.   Гурван тунд хамрагдсаны дараа  зургаан сараас нэг жилийн  хугацаанд  вакцины үр дүн гарч ирэх юм байна. Энэ вакцинжуулалтанд  14063 охид хамрагдахаас 10747 охид хамрагдсан гэж ХӨС-ын дэд захирал Г. Сүрэнханд мэдээллээ.

Х.  Даваа

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top