“Хог хаягдлын менежмент” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 14

Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын урилгаар “PUM” –ын  мэргэжилтэн Жосеф ван Ауденховен манай улсад хог хаягдлын менежментийн талаар зөвөлгөө өгөхөөр болжээ. “PUM”  гэдэг нь Нидерландын удирдлагын хамтын ажиллагааны хөтөлбөр бөгөөд энэ хүрээнд  тавдугаар сарын 19-нөөс зургадугаар сарын 3-ны өдрүүдэд Улаанбаатар хотын аж үйлдвэрүүдтэй танилцах юм байна. Ингэхдээ том үйлдвэрүүдээс гардаг хог хаягдлыг хэрхэн эргэлтэнд оруулах, байгальд ээлтэйгээр  булшлах зэрэг практик зөвөлгөө өгөх ажээ. Түүнчлэн тавдугаар сарын 29, 30-нд төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургуулийн багш нарт “Хог хаягдлын менежмент” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах гэнэ. Уг уулзалт, семинар нь үйлдвэрүүдтэй танилцсан үйл явц, дүгнэлтэд тулгуурлах юм байна.
           

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top