Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилчдад гамшгаас хамгаалах дадлага эзэмшүүлэв. Сургалтыг Онцгой байдлын ерөнхий газраас Зам тээвэр барилга хот байгуулалтын яамтай хамтран зохион байгуулжээ. Энэхүү сургалтад хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг 13 аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, механик-инженер, тээвэр зохицуулагч, жолооч, авто тээврийн хяналтын улсын байцаагчид зэрэг 70 гаруй хүн хамрагдсан байна.
Сургалтад хамрагдсан албан хаагчид гамшиг, ослын үед бэлтгэл, бэлэн байдлыг хэрхэн хангах, зорчигчдод хэрхэн анхны тусламж үзүүлэх зэрэг мэдлэгийг авчээ.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )