“Ээжийн дайсан”кино өнөөдөр албан ёсны нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 14

 “Мөрөөдлийн театр”-ын дэлгэцийн анхны бүтээл болох “Ээжийн дайсан”  уран сайхны  кино өнөөдөр албан ёсны нээлтээ  хийнэ.  “Ээжийн дайсан” кинонд гавьяат жүжигчин Д.Тунгалаг, Ж.Оюундарь, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр,Б.Баттөмөр зэрэг олны танил жүжигчдээс гадна дуучин Ч.Цэлмүүн, жүжигчин Л.Нурбулан, Т.Баттулга нар тоглосон байна. Харин тус киноны зохиолыг Д.Мөнхбат бичиж, Л.Лхагважаргал найруулан, зураглаачаар Б.Төгөлдөр нар ажиллажээ. Нээлтэд дуучин Ч.Цэлмүүн, A Cool, реппер Gee нар ая дуугаа өргөх бол  Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, Б.Баттөмөр нар “Хадам ээж” дуугаа дуулж сонирхуулах аж. Нээлт “Тэнгис кино” театрт 16:00 цагт болох гэж байна.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top