“Чадварлаг хүүхдийн байцаагч” шалгаруулах тэмцээн зохиогдлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 14

Цагдаагийн байгууллагын хүүхдийн байцаагчдын нэгдсэн сургалт, зөвлөгөөн энэ сарын 7-14-ны өдрүүдэд болж байна. Зөвлөгөөний үеэр “Чадварлаг хүүхдийн байцаагч” шалгаруулах ур чадвар, ажил мэргэжлийн тэмцээн зохиогдож, Баянзүрх, Багануур дүүрэг, Говь-Алтай аймгийн цагдаагийн газар, хэлтсийн хүүхдийн байцаагч нар шилдгээр шалгарчээ.

 Хүүхдийн байцаагч нар Монгол Улсын Засгийн газраас баталсан “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэд олон нийт, хүүхэд багачуудыг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, тэднийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос хамгаалах арга зүйн талаар зөвлөлдөж байна.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top