Сүхбаатарчууд Сэлбэ голын ай савд 2000 мод тарилаа

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 14


Жил бүрийн хавар зохион байгуулдаг “Бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр”-ийн нээлт 05 дугаар сарын 12 ны өдөр  Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Сэлбэ голын ай савд боллоо.

Энэхүү арга хэмжээнд дүүргийн удирдлагууд  болон Засаг даргын Тамгын  газар, дэргэдэх хэлтэс, албадын  400  ажилтан, албан хаагчид оролцож Сэлбийн далан дагуух 3 га газарт 2000 гаруй мод тарьсан бөгөөд дүүргийнхээ иргэдэд 10000 ширхэг чацарганы суулгацыг тариулахаар өгсөн юм.

Тус дүүргийнхэн “Сэлбэ голыг урсацыг сайжруулах, орчныг тохижуулах” төслийн хүрээнд өнгөрсөн жилээс  эхлэн, тооцоо судалгаанд үндэслэн 20 гаруй га газарт иргэд, байгууллага, аж ахуйн  нэгжүүдтэй хамтран мод тарих ажлыг эхлүүлээд байгаа билээ.

Энэ удаа Японы мод тарих чиглэлээр 100 гаруй жилийн ажлын  туршлагатай “Анда Грин” компанийн зөвлөх ойн инженер Кейта Анда оролцож албан хаагчдад мод хэрхэн тарьж, зөв арчлан ургуулах талаар зөвлөгөө өгсөн юм.

Мөн энэ өдөр дүүргийн аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүд орчиндоо 2064 мод тарьсан бөгөөд “Залуу багш нарын холбоо” –ны багш нар өөрсдийн нэрэмжит Эко төгөлийг байгууллаа.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top