Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүү, хуульч Э.Эрдэнэжамъян нар “Үндэсний мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Өмгөөлөгч О.Баасанхүү: Удахгүй шүүх хурал болно. Энэ хэргийг 7 сар шалгасан гэдэг худлаа. АТГ хуулийн дагуу ажилласан гэдэгтэй санал нийлэхгүй байна. Мөрдөн байцаалтанд ямар ч хавтаст хэргийг танилцуулаагүй.Өмгөөлөгчийн өмгөөлөх эрхийг түтгэлзүүлсэн. Миний үйлчлүүлэгчийн эрүүл мэнд аргагүй эрхэнд орсон учраас ар гэрийнхэн нь батлан даалтад гаргах хүсэлт тавьсан юм. Тэрнээс бид гуйх ёсгүй. Намайг анх дөрвөн өдөр хавтас хэргийг унш гэсэн. Ингээд хавтас хэргийг уншиж амжаагүй шүүхэд ирсэн. Яллагдагчаар татах тогтоолыг танилцуулахдаа хэзээ ч шууд баривчилдаггүй. Гэтэл манай хүнд хүнлэг бус хандсан. Аливаа яллагдагчаар татсан тогтоолыг хэн нэгэн гүйж очоод чихэн дээр нь орилдоггүй юм. Эхлээд яллах тушаалыг танилцуулна. Дараа нь тэр хүнийхээ биеийн байцаалтыг үзнэ, тэгээд яллах тогтоолоо унших ёстой. Энэ бол эрүүгийн ноцтой гэмт хэрэг гэв.
Харин хуульч Э.Эрдэнэжамъян: Дөнгөж саяхан авсан мэдээллээр Н.Энхбаярын бие сайнгүй байгаа юм байна. Шүүх, прокурор хариуцлагыг өөрсдөөсөө зайлуулах гэж батлан даалтад гаргасан. УЕП Д.Дорлигжав арван жил хуульч мэргэжлээр ажиллаагүй. Уг нь шаардлага нь арван жил хуульчаар ажилласан байх ёстой байдаг. Ер нь бол Энхбаяр даргыг баривчилсан нь анхнаасаа хууль зөрчсөн хэрэг. АТГ өөрсдийнхөө ажлыг зөвтгөөд хэвлэлээр яриад байгаа. АТГ-т хүн баривчлах эрх байхгүй. Тэр өдөр энгийн хувцастай хүмүүс яах гэж очсон бэ гэдэг эргэлзээтэй байна гэлээ.
А.ТӨМӨР

Сэтгэгдэл ( 0 )