Энэ сарын 14-ны шөнө Солонгос улсаас шөнө 02:00 цагт ирсэн онгоцноос "Чингис хаан" олон улсын нисэх буудалд буусан гадаадын нэгэн эмэгтэй авч явсан чемоданыхаа төмөр бариулын хэсэгт 5,45 кг цагаан өнгийн нунтаг бодисыг нуусныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна. Гаальчид мансууруулах бодис илрүүлэх тестээр шалгаж мансууруулах бодис/опиум/байх магадлалтайг тогтоожээ. Дээж сорьцыг гаалийн төв лабораторид нарийвчилсан шинжилгээнд шинжлүүлж, холбогдох хэргийг хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )