Үгэнд нь утга, аялгуунд нь хорвоо дэлхийн амьтай бүхнийг бүүвэйлэх ид шид шингэсэн хит дуунууд 1960-1990 мэндэлсэн гэдэг. Энэ л он жилүүдэд Монголын рок, поп урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэж Монголын Эстрад урлагийн эцэг “Соёл-эрдэнэ”, “Инээмсэглэл”, “Харш”, “Өргөө”, “Титэм”, “Хөх тэнгэр”, “Айзам” , “Хонх”, “Чингис хаан “, “Никитон”, “Харанга” хамтлагууд болон дуучин Б.Бадар-Ууган, “Зууны манлай” МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа гээд олон алдартай уран бүтээлчид , хамтлагууд төрөн гарсан билээ. Рок поп урлагийн түүхэнд алтан үе гэж тооцогддог үе үеийн уран бүтээлчдээсээ суралцаж, Монгол дууны үг, аялгуутай танилцаж, тухайн дууг өөрийнхөө найруулгаар дуулах ховорхон хувь тохиол “Камертон 2” төслийн II шатны аз од нь гийсэн, авьяаслаг оролцогчдод тохиожээ. Тэд II шатанд дуулах дуугаа сугалаагаар сонгосон бөгөөд хаан хуурын гайхамшигт аялгуутай хамт үзэгч та бүгдийн сонорыг мялаах гэнэ. Мөн тухайн уран бүтээлийг нь өлгийдөн авч, ард түмний сэтгэл зүрхэнд үеийн үед дуулах дуртай дуу болгон амьдруулсан уран бүтээлчид нь зочин шүүгчээр оролцож байгаа гээд “Камертон 2” төслийн II шат өвөрмөц онцлогоор дүүрэн болох нь ээ.
Б. Дөлгөөн

Сэтгэгдэл ( 0 )