2012 онд Улаанбаатар хотод хийгдэх томоохон ажлуудын нэг бол гэр хороолын зарим хэсгийг төвлөрсөн халаалтын системд холбох ажил юм. Тус ажлын хүрээнд өнөөдөр 11.00 цагаас УС-15 орчмын айлуудыг төвлөрсөн шугамд холбох ажил эхэллээ.
Мөн өнгөрсөн жилээс хийгдэж, иргэдийн зүгээс талархал хүлээгээд байгаа автобусны эцсийн буудлын тохижилт, нийтийн бие засах газрын үйл ажиллагааг улам сайжруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдал, ногоон байгууламжид халгаатай сурталчилгааны самбаруудыг цэгцлэх, усан оргилуур, ногоон байгууламжийн усалгааны системийг ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг хангах ажлыг эхлүүлж байгаа ажээ.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )