Энхтайван, найрамдлын ордон болон харьяа эзэмшлийн газрыг хууль бусаар зарсан тухай өнөөдөр тус ордонд байрлах Монгол-Швед, Монгол-Япон, Монгол-Чехословакийн найрамдлын нийгэмлэг болон Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн эвлэл хамтран мэдээлэл хийжээ.
Энхтайван, найрамдлын ордныг тус холбооны ерөнхийлөгч Д.Цахилгаан, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Билэгт нар “Бишрэлт трейд” ХХК-ийн охин компани болох “Юнико”-д нэг тэрбум төгрөгөөр зарсан гэх мэдээллийг тэд өгчээ. Ингээд гэрээний дагуу 70 хувийг буюу 700 сая төгрөгийн урьдчилгаа төлбөрийг худалдан авагч тал төлсөн тул тус ордонд байрлах бүхий л байгууллагуудыг үйл ажиллагаагаа зогсоож, байраа суллахыг шаардсан байна. Ордонд нийт 30 гаруй байгууллага байрладаг байсан ч одоо зөвхөн Монголын найрамдлын нийгэмлэгийн эвлэл үлдсэн ажээ.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )