Монголд анх удаа Их Британий боловсролын зэргийг дээд боловсролын салбарт нэвтрүүлж эхэлсэн Монголын Рояаль Академи ахин дээд боловсролын салбарт анхдагч гэдгээ баталлаа.
Тэд АНУ-ын “Виржиния”-гийн Олон Улсын их сургуультай хамтын ажиллагааны гэрээнд өнөөдөр гарын үсэг зурж монголчууд эх орондоо суралцан АНУ-ын магистрын зэрэг хүртэх ховорхон боломжийг олгож буй нь монголчууд асар их зардал гарган гадаадын оронд суралцдаг жишгийг халж буйн тод илрэл юм.
Энэ үеэр алс холын Англи орны Оксфорд хотоос шагналын хур бууж Европийн Бизнесийн Ассамблейн чуулганаар Сократын хорооны шийдвэрээр 1994 оны Их Британий Барааны тэмдэгт олгох тусгай журмын дагуу Монголын Рояаль Академид 5 жилийн хугацаатай брэндийн баталгаажуулалтыг олгож Европын боловсролыг Төв Азийн цээжинд түгээж буй үйлсийг нь үнэлэн Олон улсын Боловсролын салбарын шилдэг удирдагчаар Ерөнхий захирал Ням-Осорын Учралыг тодруулан өргөмжлөл, лиценз медаль олгосныг Монголын Рояаль Академийн эрдмийн хамт олон бахархалтайгаар хүлээн авлаа.
Тус лицензийг /РД: BE2401351-341/ хүртсэнээр Рояаль Академийн брэнд, бүх шатны сургалтын хөтөлбөр, диплом 2017 оны 4 сарын 24 хүртэл магадлан итгэмжлэгдэж Азиас анх удаа Европийн шилдэг байгууллага, Европийн шилдэг менежер төрсөн нь монголын боловсролыг дэлхий ертөнц нэгэнт хүлээн зөвшөөрснийг батлан харууллаа.
Монголын Рояаль Академи одоогоор Их Британий IAM /Төрийн удирдлагын Институт, ICM /Худалдаа удирдлагын институт/, CTH /Олон улсын Боловсролын байгууллага/-ын Монгол дахь салбарын үйл ажиллагааг эрхлэн эх орондоо суралцаж Их Британий диплом хүртэх боломжийг олгохоос гадна 2+2, 3+1 хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн монголд 2 жил сүүлийн жилүүддээ Их Британий Coventry University of Derby, ST Pat ricks college, University of Sunderland, АНУ-ын California International University, Virginia International University зэрэг сургуулиудаас сонголт хийн DUAL DEGREE хүртэх боломжийг монгол залуусдаа олгож байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.royalacademy.edu.mn, 50006611,50006622,50006633 дугааруудаас лавлана уу.



Сэтгэгдэл ( 0 )