Япончууд атомын бөмбөгт өртсөн хүнд цаг үеийг амьд зөгийн хатгуурын эмчилгээгээр давж гарсан гэдэг. Зөгийн хатгуур нь хүний өтгөрч хордсон цусыг шингэлж хордлого тайлах үйлчилгээтэйгээс гадна цацраг идэвхт бодисын хордлогыг эсэргүүцэх чадвартай юм. Япон улсад зөгий судлалын зургаан том судалгааны хүрээлэн ажиллаж, түүний анагаах гайхамшигтай чадварыг судалж байна. Судалгааг хийх явцад гэдэс дотрын эд эрхтний шархлалт, яс ургалт, арьсны өвчин, бэлгийн сулрал, мэдрэл, саажилт, зүрх судас, бие махбодийг эмчлэхэд нэн сайн гэдэг нь тогтоогджээ. Зөгийн хатгуурын эмчилгээг Монголд Апи сувилалын төв оруулж иржээ. Зөгийн энэ эмчилгээ нь орчин үеийн хүмүүсийн амьдралын хэв маягаас үүссэн стресс, сэтгэл гутрал, эсрэг эндрофринтэй төстэй бодис агуулдаг учир, сэтгэл санааг өөдрөг тайван байлгадаг ба мөн чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэрийн үед эерэг нөлөө үзүүлдэг байна. Өөр нэгэн гайхалтай зүйл гэвэл эрдэмтдийн судалснаар зөгийн бүтээгдэхүүн тогтмол хэрэглэснээр эмэгтэй хүн 14 нас, эрэгтэй хүн 9-н насаар залууждаг нь тогтоогджээ. Зөгийн хатгуурын эмчилгээ нь биед ямар нэг сөрөг нөлөөгүй бөгөөд харин ч биеийн эсэргүүцлийг сайжруулдаг ажээ.
Д.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )