Бид импортын сүүнээс хэзээ татгалзах вэ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 15


 Иргэд жилд ойролцоогоор 403 сая литр сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг.  Энэ хэрэгцээнийхээ 27 хувийг дотоодоос хангаж үлдсэнийг нь импортолдог ажээ.  Импортын хуурай сүүний 92 хувийг ОХУ, БНСУ, Шинэ Зеланд улсаас, шингэн сүүг бараг 100 хувь ОХУ-аас импортоор оруулж ирдэг гэнэ.   Зуны цагт сүү амархан гашилдаг тул  хөдөө орон нутгийн иргэд   сүүгээ төв суурин газар борлуулах үед багагүй хүндрэл учирдгийг хэн хүнгүй мэднэ. Тухайлбал, тээврийн зардал өндөр, тогтсон үнэ байхгүй,  чанарын эрүүл ахуйн шаардлага хангадаггүйгээс   суурин газар аваачиж борлуулахаас илүү ааруул, ээзгий, өрөм, тос хийх нь элбэг.  Нийслэлтэй ойрхон байдаг сүүний худалдаачид зориулалтын бус саванд  сүүгээ авчран борлуулдаг нь эрүүл ахуйн шаардлагад нийцдэггүйгээс гадна гэдэсний халдварт өвчин үүсэх гол нөхцлүүдийн нэг болж байгаа юм. Үүний зэрэгцээ сүүндээ ус молоко зэргийг хийж арвижуулж байна гэдэг гомдол ч  цөөнгүй сонсогддог билээ. Хүнээсээ арав дахин их малтай Монголчууд гадагш урсаж байгаа импортын зардлыг дотооддоо хумьж,  сүүний фермерүүдийг хөгжүүлээд явчихвал дотоодын нийт хэрэглээнийхээ ихэнх хувийг өөрсдөө хангах  боломжтой юм.

 Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top