Өнөөдөр 15 цагаас Сүхбаатарын талбайд БСШУЯ-ны нээлттэй өдөрлөг болно. Өдөрлөгт БСШУЯ-ны харьяа Сургалтын төрийн сан, Боловсролын үнэлгээний төв, Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Мэргэжлийн боловсрол сургалтын газар, Их дээд сургуулиуд оролцож өөрсдийн бодлого үйл ажиллагааг таниулан сурталчилахаар болжээ.
Энэ үеэр холбогдох газрын дарга, мэргэжилтэнүүд ирж шаардлагатай мэдээллийг өгөх юм байна.
А.ТӨМӨР

Сэтгэгдэл ( 0 )