“Камертон 2” шоуныхан алдаагаа засаж чадах уу?

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 17

Камертон хамтлагийн шүтэн бишрэгчид, үзэгчдийн хүсэн хүлээж байсан “Камертон 2” шоу телевизээр цацагдаад нэлээд хугацаа өнгөрлөө. Үзэгчид энэхүү шоуг дэлгэцнээ цацагдахыг тэсэн ядан хүлээж байсан нь дамжиггүй. Шилдэгийн шилдэг дөрвөн залууг шалгаруулан авч нэгэн хамтлаг болгон, таван жилийн продюсингийн гэрээ, Монголдоо л урд хожид байгаагүй хамгийн өндөр шагналын сантай гээд бусад шоунаас ялгарах онцлог их бий.  Гэвч өндөг шиг өөгүй юм гэж хаа байхав. Том зүйлрүү тэмүүлж, өндөр оргилд гарахаар мацаж яваа хүмүүс дундаа бүдэрч л таараа гэж дотроо өмгөөлөх бодол төрж байгаа хэдий ч нэгдүгээр шатны шалгаруулалтаас харахад сэтгэлд нийцэхгүй зүйл бишгүй л байна. Тухайлбал: Нэвтрүүлгийн эхний хэдэн дугаараас ажиглахад шүүгчид, хөтлөгчид, оролцогчид, нэвтрүүлгийн хэлбэр хийц гэх мэт... Магадгүй үзэгчид орой бүр цэнхэр дэлгэцийнхээ өмнө суугаад шимтэн үзэх дуртай American idol, X Factor гээд телевизийн шоу өндөр түвшинд хөгжсөн гадны шоуг үзэх дуртай шигээ ийм түвшний шоу болох байх хэмээн хүлээж байсан байх. Ингээд энэхүү төслийн алдаатай талыг өөрийн үгээр сийрүүлвэл:

Нэгдүгээрт шүүгчид. Шүүгчдийн хувьд баруун гар талаас Мээдээ, Эба хоёр “Болж байна... Хөөрхөн дуулж байна... Таалагдлаа...” гээд л баахан магтаж байсан хэрнээ ахын дүү хичээлээ сайн хийгээрэй гээд явуулчих юм. Тэнцэхгүй байгаа бол яагаад гэдгээ товч бөгөөд тодорхой хэлэх хэрэгтэй ш дээ. Ганаа санал бодлоо шулуухан хэлж байгаа нь элдэв янзын баггүй амар боловч арай л хатуурхаад байх шиг. Төслийн ерөнхий продюсер Болд  голыг нь олж хэлж байгаа боловч оролцогчдоо шоолж инээж, заримдаа хошин шог үзэж байгаа юм шиг. Мөн хоёр хоёроороо “Тийм”, “Үгүй” гэсэн санал тэнцчихвэл хамтлагийн ахлагч Болдын үгийг дагаж байгаа нь ч харагдсан. Ингэж оролцогчдоо гундуухан буцааж байхаар хөндлөнгийн нэг шүүгч авч болоогүй л юм байх даа. Үүнд дургүйцлээ илэрхийлж байгаа оролцогч ч байсан. Мөн шүүгчдийн зүгээс бараг оролцогч болгонд хэлж байгаа нэг шүүмжлэл нь “Маяггүй дуул...” гэх юм.

Хоёрдугаарт хөтлөгчид.    Хөтлөгчдийн хувьд шоу нэвтрүүлэг хөтөлж байсан туршлагагүй хэдий ч томоохон төслийн нүүр царай болж байгаа гэдгээ ухамсарлаагүй бололтой. Дээр нь хэл ярианы баялаг, хөтлөх ур чадвар муутай, өөртөө итгэлгүй, сул дорой гэж хатуухан хэлэхэд ч багадмаар. Оролцогчтой ярилцаж байж өөр зүйлрүү анхаарлаа хандуулж дээшээ, доошоо харсан, элгээ тэвэрсэн байдалтай байхаас гадна оролцогч шоуныхаа тухай ярьж байхад гэнэт яриаг нь тасалж, огцом амьдралын сэдэврүү хазайх жишээтэй. Энэ бол оролцогчдоо болоод үзэгчдээ хүндэтгээгүйн нэг илрэл. Эрэгтэй хөтлөгч нь хэт савсганасан, ийш тийш үсчсэн өрөөсгөл дүр эсгэдэг бол эмэгтэй хөтлөгч нь үс зүсээ ч олигтой засч янзлаагүй, хувцаслалт нь ч нэг л биш ээ. Бөөн эрчүүдийн дунд гэрэл гэгээ татуулсан сувд шиг л баймаарсан. Хамгийн гол нь хөтлөгчид өөрийнхөөрөө чөлөөтэй байх биш, хиймэл дүр эсгэж түүндээ баригдмал байгаа нь үзэгчдийн дургүйцлийг төрүүлж, шоунаас залхаах нэг хэлбэр болж байна.

Б.Дөлгөөн

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.232.27) 2025 оны 03 сарын 13

Smart thninikg - a clever way of looking at it.

1  |  0
Top