Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 250 дугаар тогтоолоор батлагдсан Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдийг улс орны бүтээн байгуулалтад оролцоход дэмжлэг үзүүлэх “Зөгийн үүр” хөтөлбөрийг эхлүүлсэн билээ.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд гадаадад сургууль төгсөөд эх орондоо эргэн ирж ажиллаж буй болон ажил хайж буй залуусын ажил хэргийн болон анд нөхдийн хэлхээ холбоо үүсгэх, тэдний тулгамдаж буй хэрэгцээт мэдээллээр холбогдох төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл, ажил олгогчидтой уулзуулах, санал бодлоо солилцох, нэгдсэн нэг ойлголцолд хүрэх боломжийг бүрдүүлэх, ажил хэрэг болгоход төр, хувийн хэвшил, иргэний түншлэл, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор уулзалт зохион байгуулна.
Уулзалт ярилцлага энэ сарын 23-нд Төр засгийн үйлчилгээний “Элит” цогцолборт 17.00-20.30 цагт зохиогдох юм байна.
Т.Ялгуун
