Жил бүрийн тавдугаар сарын 19-ны өдрийг “Дэлхийн өрхийн эмч нарын өдөр” болгон тэмдэглэдэг. Харин манай улсад Эрүүл мэндийн сайдын 2012 оны 153 тоот тушаалаар “Монголын өрхийн эмч нарын өдөр”-ийг энэ жилээс эхлэн тэмдэглэж эхлэхээр шийдвэрлэсан байна. Маргааш аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрууд “Өрхийн эрүүл мэндийн төвийн нээлттэй хаалганы өдөр”-ийг “Эрүүл мэнд-Эрхэм баян” уриан дор зохион байгуулах аж. Энэхүү үйл ажиллагаа нь өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг сурталчлах, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм байна.
Д.Шинээ
