”Янзаган хүрээ” хүүхдийн жүжгийн тасалбар мянган төгрөгийн үнэтэй

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 19

Нийслэлийн "Улаанбаатар" чуулга, "Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам"-тай хамтран “ЯНЗАГАН ХҮРЭЭ” Бага насны хүүхдэд зориулсан хөгжимт жүжгийнхээ нээлтийг хийж өчигдөр анхны тоглолтоо хүүхэд багачууддаа өргөн барьсан юм.  Тус жүжиг өнөөдөр 15:00 цагаас ганцхан удаа тоглогдох бөгөөд хүүхэд багачууддаа мянган төгрөгөөр үзүүлэхээр болжээ.

Тус жүжигт Нийслэлийн "Улаанбаатар" чуулгын 40 гаруй уран бүтээлчид оролцож байгаа бөгөөд жүжгийн зохиолыг Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Гармаа,  Хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр, Ерөнхий найруулагчаар МУСТА О.Норолхоо,  Уран сайхны удирдагчаар МУГЖ Ц.Төвшинтөгс, Сурган хүмүүжүүлэгч, зөвлөхөөр МУСТА А.Норовдорж, Туслах найруулагчаар МУСТА П.Урнаа, Бүжиг дэглээчээр МУСТА Д.Энхгэрэл, Зураачаар Л.Баярхүү нар ажилласан ажээ.

Жүжгийн гол дүрүүдэд

Сойршувуу - Г.Хонгорзул /МУГЖ/
Шаргачин ээж - Д.Ширмэнтуяа /МУГЖ/
Ооно аав - Д.Баасанжав, /МУСТА/
Хаан могой, Баавгай - Б.Батболд/СТА/
Үнэг- А.Анхтуяа, /СТА/
Бор ооно, Зальт чоно - Б.Эрдэнэсаруул
Анчин,Сойршувуу - Э.Цэнд-Аюуш
Шар шувуу-мэргэн өвөө - Ч.Дорж
Бүргэд - Д.Баярт
Хандгай - Л.Тэмүгэ
Хатан могой - Г.Наранцэцэг
Согоо - Ж.Номгонмаа
Ноход - С.Отгонбаатар, Д.Баярт
Бэлтрэгнүүд - С.Отгонбаатар, Н.Батнасан
Хур шувуу - Д.Сувдмаа, Н.Батнасан
Янзагнууд - О.Анхчимэг, Б.Ганчимэг, Б.Хүслэн, А.Номин-Эрдэнэ, Б.Мөнхгэрэл, Г.Шинэ-Од

Туулайнууд - Д.Өнө-Үжин, Г.Наранцэцэг, Д.Бөртэ-Үжин, С.Баярцэцэг
Могойнууд - Бүжигчид

оролцон тоглосон бөгөөд бага насны хүүхдэд зориулсан “ЯНЗАГАН ХҮРЭЭ” хөгжимт жүжиг  хүүхэд багачууддаа баяр баясал, инээд хөөр бэлэглэсэн тоглолт болох гэнэ. Тус жүжиг Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын тайзнаа /хуучнаар залуучуудын соёлын ордонд/ тоглоно.

Жич: Жүжгийн тасалбар мянган төгрөгөөр зарагдах бөгөөд байгууллага, хамт олны захиалга авч үнэгүй хүргэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7013-8411, 8900-4147, 9199-1440 дугаарын утаснаас лавлан уу ?

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top