Хурандаа нарын өмгөөлөгчид хэрэгтэйгээ танилцаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 19

     Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн хурандаа нар хэд хэдэн удаа өмгөөлөгчөөс татгалзсан. Уржигдар буюу энэ сарын 17-нд  Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөл  хуралдаж цагдаагийн удирдлагуудад өмгөөлөгч томиллоо.  Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, хурандаа О. Зоригтын өмгөөлөгчөөр А. Ундрах, Эргүүл хамгаалалтын даргаар ажиллаж байсан Ш. Батсүхийн өмгөөлөгчөөр М. Алтан-Өлзий, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга байсан дэд хурандаа Г. Ганбаатарын өмгөөлөгчөөр Б.Баярыг томилжээ.

  Харин өчигдөр Нийслэлийн өмгөөлөгчдийн даргын зөвлөлийн 09 тоот тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын дарга асан хошууч генерал Ч. Амарболдын өмгөөлөгчөөр Д. Давааг томилсон байна. Шинээр томилогдсон өмгөөлөгчид хэрэгтэйгээ танилцаж эхэлжээ.

Х. Даваа

Top