“Монгол дээл” дэлхийд үнэлэгдлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 20

Монголчууд эрт үеэс эдлэж хэрэглэж ирсэн, хорвоод хосгүй гэж үнэлэгддэг үндэсний  дээл хувцсаараа бахархдаг ард түмэн билээ. Дэлхийн болон Солонгосын загвар зохион бүтээгч эмэгтэйчүүдийн холбоотой хамтран зохион байгуулсан дэлхийн загвар зохион бүтээгчдийн наадам буюу шилдэг хувцасны үзэсгэлэнгээс “Ур ундрах” компанийн захирал А.Алтантуяа мөнгө, хүрэл медаль хүртсэн юм. Уг наадамд дэлхийн 50 орчим улсын загвар зохион бүтээгчид оролцжээ. Тэрээр тус тэмцээнд тав дахь удаагаа оролцож байгаа бөгөөд үндэсний хоёр хувцсаараа оролцож, “Монгол дээл”-ээрээ мөнгөн медаль хүртжээ.

Мөн монгол язгууртны төрөлд мөнгө, хүрэл медаль хүртсэн юм. Энэхүү арга хэмжээний нээлт, хаалтын үйл ажиллагааны үеэр монгол үндэсний хувцсыг хамгийн түрүүнд үзэгчдийн хүртээл болгосон байна.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(103.229.122.118) 2021 оны 05 сарын 25

Ямар хувцас юм бэ?зураг нь байдаггүй юмуу?

0  |  0
Top