Zindaa.mn сайт “Камертон-2” шоуны ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 20

Монголын рок поп хөгжмийн түүхэнд “Номер нэг Бой бэнд” хэмээх алдрыг итгэл төгс хадгалсаар байгаа Камертоны залуус өөрийн залуу халааг бэлтгэх, шинэ үеийн шилдэг бой бэндийг төрүүлэх үйлсийг эхлүүлсэн нь “Камертон-2” шоу нэвтрүүлэг гэдгийг уншигчид маань мэдэж байгаа.             

“Боловсрол суваг” телевиз, B продакшны хамтран зохион байгуулж байгаа “Камертон-2” шоуны ерөнхий ивээн тэтгэгчээр Даяар монголчуудын цахим элч уриатай, үндэсний шилдэг портал Zindaa.mn сайт, Үүрэн телефоны үндэсний шилдэг оператор “Скайтел” компани, Үндэсний шилдэг бүтээн байгуулагч “МАКС” групп болон “Sound of Mongolia” үндэсний компани оролцож байна.

“Боловсрол суваг” телевизээр орой бүр 21 цагаас цацаж байгаа “Камертон-2” шоу нэвтрүүлгийг интернэтэд нэвтрүүлэх онцгой эрхийг зөвхөн Zindaa.mn сайт эзэмшиж байна. Тиймээс та Zindaa.mn сайтын freezone.zindaa.mn дэд сайтад зочилж “Камертон-2” шоуны бүх нэвтрүүлгийг дуу, дүрсний өндөр чанартай үзэх боломжтой.

Тус шоуны ялагчид 150 сая төгрөгийн эзэн болж, 5 жилийн хугацаанд B продакшнтай хамтран ажиллах юм. Ингэснээр шинэ үеийн Монголын хамтлаг дуучдын нүүр царай болсон бой бэнд мэндлэх билээ.

Д.Билгүүн

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.232.27) 2025 оны 03 сарын 13

Eggplants seem to be many pe&elpo#39;s favorite, including me! I like it cooked this way which is just delicious with a bowl of rice. p/s enjoy the award, you deserve it as all your food is so inspiring!

1  |  0
Top