Хонь (3/21-4/19) : Та хамтрагчтайгаа санхүүгийн асуудал дээр санал нийлэхгүй байгаа бол яг одоо үүнийг шийд хэмээн гараг эрхэс зөвлөж байна. Буд гараг охины ордонд орох тул хэрэг явдал улам л төвөгтэй болно. Бү зүйл нааштай болтол түр хүлээ. Та сүүлийн үед уулзаагүй хүний талаар бодох болно. Гэхдээ, удахгүй тэднээс таатай мэдээ сонсоно. Зүүд зөнтэй байна. Нарийн ширийн зүйлд анхаарлаа хандуул.
Үхэр (4/20-5/20) : Тайван биш. Ямар нэгэн онцгой зүйл хийх гэсэн сэтгэл хөдлөл ихэснэ. Дараагийн амралтандаа зориулан аяллын төлөвлөгөө гаргахад таатай өдөр. Таалагддаг хүнтэйгээ харьцаа үүсгэхийг тэр хүн чинь зөвшөөрнө. Хүсэл тачаал тань хайрыг тань таньтай ойр болгоно. Хэт их сэтгэл хөдлөл тань тэрхүү харилцаанд тань овон товон авчирна.
Хамтатгах (5/21-6/21) : Хүнд өдөр. Мөнгө зарцуулдаг арга өөрчлөгдөнө. Таны халаас хоосон л бол нөхцөл байдлыг залруулах сайн өдөр биш байх болно. Өөрийн зуршлаар хамаагүй мөнгө үрэхээ хязгаарла. Мөнгөө дэмий үрэхээ зогсоож хадгалж эхэл. Өрөө дарж бүхнийг даван туул. Ганцаараа биш гэдгээ сана, бусад хүмүүс ч гэнэтийн мөнгөний асуудалд орно. Танд хугацаа хэтэрсэн тооцооны хуудас ирсэн эсвэл тогтмол хийх тооцоо гэх мэтээр мөнгө зарцуулах шаардлага гарна.
Мэлхий (6/22-7/22) : Ажил төрөл чинь тун сайн байх болно. Хэрэв одоогийн ажилдаа сэтгэл дундуур байгаа бол өөрчлөлт хий. Сургуульдаа буцаж ор эсвэл гадаад руу сайн дурын ажилтнаар яв. Сайн дурын ажил нь танд туршлага болно. Бизнес болон эд хөрөнгө худалдан авах зээл хөөцөлдвөл бүтэмжтэй. Өргөдлөө өгөхөөсөө өмнө аль санхүүгийн байгууллага илүү боломжтой талаар судалгаа хий.
Арслан (7/23-8/22) : Гэвч гарагуудын таагүй байрлал санаагаа хэрэгжүүлэхэд саад болно эсвэл харилцан ойлголцлыг бүрэн алдагдуулна. Хайрттайгаа маргалдах, харилцан гомдох нь харилцааг бүр хөндийрүүлнэ. Сэтгэл хөдлөл хил хязгаараа даван гарч болзошгүй. Зүүд зөнтэй байна. Бусдад бүү ярь.
Охин (8/23-9/22): Үр өгөөжтэй өдөр. Энэ өдөр тогтвортой бат бэх байдал алдагдах магадлалтай байна. Хэрэв таны ганцаардмал амьдралд хайр халамжаар дутагдаж байвал та яг одоо хийж буй зүйлээ орхиж хувийн амьдралдаа анхаарал тавих хэрэгтэй. Танд бусдаас юмаа нуух эсвэл бусдыг ямар нэгэн байдлаар эрхэндээ оруулах хүсэл төрөх вий. Ийм үед та өөрийнхөө баримталдаг ёс журмаа эргэн санах хэрэгтэй.
Жинлүүр (9/23-10/22) : Яг одоо л хайртдаа болон ямар нэгэн холбоо сүлбээний асуудалд анхаарал тавихад хамгийн тохиромжтой өдөр. Хэн нэгэн хайртай хүндээ анхаарал хандуулж түүнийгээ нэгт тавих хайр дурлалыг чинь улам хүчтэй болгоно. Дараагийн хэдэн өдөр жинлүүрийн ордныхонд гараг эрхэсийн нөлөөлөл санхүү, уулзалтан дээр тань илүү анхаарах болно. Эрүүл мэнд, банкны данс, нөхөрсөг хайр дурлалын асуудлууд таныг янз бүрийн дарамт шахалт, стрессээс чөлөөлөх болно. Яг л таны урам зориг, хүсэл мөрөөдөл, эрүүл энх, аз жаргал зэрэгт чинь оруулж байгаа хувь нэмэр шиг л байх болно. Чухал тэмдэглэлт зүйлийг тэмдэглэх нь танд баяр баяслыг бэлэглэнэ.
Хилэнц (10/23-11/21): Эрч хүчтэй өдөр. Таны өөрийн ордонд байрлах сарны нөлөөн дор санал бодлоо эрч хүчтэйгээр дэвшүүлэх, аливаад гарамгай байх чадвараар өндөр байна. Дараагийн хэдэн өдрийн туршид нэр хүндээ дээшлүүлэх, зорилгодоо хүрэх чухал алхмуудыг хийх зоригтой бай. Хэрвээ таны түрийвч бараг хоосрон, эд зүйлс хуучирч байгаа бол та хямд дэлгүүрт наймаа хийх, өрөө өгөх нь олз омог авч ирж мэднэ. Идэвх санаачилгатай байх нь хайрын романы оч үсэргэж магадгүй.
Нум (11/22-12/21): Үр бүтээлтэй бөгөөд сэргэлэн байж чадна. Тиймээс өглөө эртлэн босч, шинэ санаа, боломжуудыг алдахгүй байхыг хичээ. Өдрийн 2 дугаар хагаст саад бэрхшээл таны ажлын бүтээмжинд дахин нөлөөлнө. Хамтаар ажиллах нь үр бүтээлтэй. Зарим нэг тань удирдах албан тушаалд томилогдож болзошгүй. Хамтрагч нар таны шударга занд бүхнээс илүү итгэнэ. Ер бусын сонирхолтой зүйл тохиох бололтой. Таны сэтгэл зүрхний зорилго биелэхэд ойр байна. Найз нөхөддөө туслах нь танд болон тэдний сэтгэл санааг өөдрөг болгоно.
Матар (12/22-1/19) : Та маргаант асуудлаа шийдвэрлэнэ. Өөрчлөлт хийхийг хүсч буй хүмүүст сэргэг оюун ухаан хэрэгтэй. Хүүхэд насаа дурсаж өнгөрсөн зүйлээ сана. Дасгал хийх тоног төхөөрөмж авбал спорт зааланд хэтэрхий их мөнгө үрдэг хүмүүст зөв алхам болно. Унтлагын өрөөгөө засаж янзлах шаардлага гарч магадгүй тул завгүй байна. Шинэ зөөлөн бүтээлэг, хөшиг, хивс худалдан авах шаардлагатай. Гадуур гарахад цаг зарцуул.
Хумх (1/20-2/18): Мэдрэмтгий өдөр. Хэдийгээр хумхын ордныхон сэтгэл санааны байдлаа гадагш нэг их гаргаад байдаг хүмүүс биш боловч өнөөдөр энэ зангаа өөрчлөх бололтой. Хувийн болон хамтарсан хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлууд таныг дайны талбарт аваачна. Ялангуяа та гэр бүлийн зардалдаа тооцоо хийж чаддаггүй бол асуудал хурцадна. Та аливаа эрсдэлтэй ажлаа дуусгана. Танд магадгүй, одоогийн байдлыг өөрчлөх шинэ төсөл хэрэгтэй бололтой.
Загас (2/19-3/20) : Өнөөдөр гараг эрхэсийн нөлөө танд инээдийг бэлэглэж байна. Гэвч энэ өдрийг хайртай дотныхоо хүнтэйгээ өнгөрөөх нь амар тайван таапамжит байдлыг авчрах болно. Бага зэргийн хүндрэл бэрхшээлүүд тохиолдох боловч инээд хөөртэй, хошин шогийн мэдрэмжтэй байхад энэ зүйл дороо алга болох болно. Хэтэрхий хурдан хөдөлгөөнд орсны хэрэггүй. Гэр бүлийнхэн ойр дотныхонтойгоо тайван сууж баярлан цэнгэ.
Сэтгэгдэл ( 0 )