Баянгол сум улсын тэргүүний сум болов

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 20


 

Сэлэнгэ аймгийн Баянгол сум улсын тэргүүний сумаар шалгарчээ. Тус сумыг тэргүүний сумаар шалгаруулсан гэрчилгээ, тугийг  Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд гардуулан өглөө.  Монгол улсын 330 гаруй сумаас шалгаран Баянгол сум энэ жилийн улсын тэргүүний сум болсон байна. Шагналыг 100 сая төгрөг дагалддаг ажээ.

Хөдөлмөрч сумынхнаар бахархаж байгааг ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд  онцлоод, хамтын хөдөлмөрийг үнэт зүйлс болгосон нь танай сумын амжилтын үндэс юм гэдгийг дурьдлаа.

“Сэлэнгэчүүд монгол улсынхаа хүнсний хэрэгцээг хангахад онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд үүний дотор Баянгол сумынхан ажил үйлсээрээ манлайлж иржээ. Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаас тэргүүний сумыг шалгаруулах үзүүлэлтийг  дүгнэж,өнөөдөр танай сумын ажилтай танилцаж явахдаа энэ шалгаруулалт нүдээ олсон шагнал болжээ гэдэгтэй би санал нэг байна. Ажилсаг бүтээлч сум учраас төр засгийн зүгээс ч дэмжлэг туслалцаа үзүүлэх ёстой гэж бодогдлоо. Танай суманд анхны бүлэг үүсч, бүлгээрээ хамтарч ажлаа хийдэг нь хамгийн сайн үзүүлэлт юм. Хадлангаа 7-хон хоногийн дотор хамтраад авчихдаг нь сайхан сэтгэгдэл төрүүллээ. Сумын айл болгон ногоон эдийн засгийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, үүнийг манлайлж байгааг хараад бахархаж байна. Үүнээ гадна танай сумын сургууль улсын тэргүүний сургууль болсон нь маш сайн хэрэг” хэмээн Засгийн газрын тэргүүн Баянгол сумын ард иргэдэд хандаж хэлсэн үгэндээ онцлоод, тэдэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Сэлэнгэ аймгаас ийнхүү хоёр дах удаагаа улсын тэргүүний сум шалгарч байгаа юм байна.

Баянгол сумын хувьд хөгжлийн түүхээ иргэн бүртэйгээ холбон тайлбарлаж байсан бөгөөд энэ ч утгаараа уг  ёслолын ажиллагаагаа иргэн бүрийн баяр болгосон байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nutgiin irgen(202.179.10.150) 2013 оны 06 сарын 17

yamar yumniihaa tergvvnii sum bh ve de deeshilj devjsen yum alga ard irged ni yaduu avilgad avtsan tamgiin gazartai deeshee tenger hol dooshoo gazar hatuu gehch l bj bna da

0  |  0
Top