Үе тэнгийн таван бүсгүй зөвхөн дотоожтойгоо бүжиглэнэ. Хөнгөхөн угласан цээживчний цаанаас томбогор хөх нь цухалзаж , бүсгүй хүний аальгүй харц, тачаангуй хоолойгоор “Уучлаарай залуу минь чи надаас болгоомжлоорой, Урхинд минь орсон бол гарна гэж бүү бодоорой” хэмээн дуулах аж. Цоглог хөгжмийн аянд тэдэнтэй бүжиглэхийг хүссэн залуус ч цөөнгүй. Дуучин бүсгүй ч тэдэнд нууцлаг нэгэн бэлэг бэлджээ. Зөвхөн түүнтэй хамт байснаар л уг бэлгийг өөрийн болгох онцгой эрхийг эдлэх аж. Эрх чөлөө, хэнээс ч хараат бус байдлаа тод томруунаар илэрхийлж буй энэ бүсгүй бол дуучин Нара. Түүний “Уучлаарай залуу минь” дууны клипийг “SS” энтертаймент бүтээжээ. Тэрээр өнөөгийн нийгмийн өнгө мөнгөнөөс хамаарах хандлагыг шүүмжлэхийн зэрэгцээ монгол охидын үнэ цэнэ, бардам өнгө аясыг дуугаараа илтгэхийг зорьсон байна.
Zindaa.mn сайт шинэчлэгдсэнээр уншигч та бүхэндээ өөрийн серверт байршуулсан кино, клипийг дуу дүрсний өндөр чанартайгаар хүргэж эхлээд байгаа билээ. Та ЭНД ДАРЖ дуучин Нарагийн “Уучлаарай залуу минь” дууны клипийг үзнэ үү.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )