“Боловсрол суваг” телевиз, B продакшны хамтран зохион байгуулж байгаа “Камертон-2” шоуны ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар Даяар монголчуудын цахим элч уриатай, үндэсний шилдэг портал Zindaa.mn сайт оролцож байгаа юм. Тиймээс уншигч та zindaa.mn сайтаас шоуны дугаар бүрийг дуу, дүрсний өндөр чанартайгаар үзэх боломжтой.
Хамгийн ирээдүйтэй, будлиу, бас инээмтгий, зоригтой оролцогчид
“Камертон 2“ шоунд алтаар хийсэн шагай нэг байгаа нь 621 дугаартай Алтаншагай. Сэтгэл татам инээмсэглэж чаддаг тэрээр “Камертон 2”-ын хамгийн сайхан инээмсэглэдэг, бас хамгийн будлиу оролцогч байсан ч байж магад. Дуулах тайз, гарах хаалгаа олохгүй мунгинасан түүний шийдмэг, эрч хүчтэй алхаа шүүгч Д.Болдод таалагдаад амжсан. Харин түүний дуулалт шүүгчдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан болов уу?
Хөтлөгч бүсгүйг шууд л тэврээд авсан өөртөө итгэлтэй залуу бол 610 дугаартай Болдбаатар. Өөрийгөө “Камертон” хамтлагийн ахлагч Д.Болдтой адилхан дуулдаг гэж тодорхойлон түүнд шүүгчид “тэнцсэн” гэх хариуг дуу нэгтэй өгсөн ч “амьд бус хиймэл цэцэг” гэсэн тодорхойлолтыг мөн л дуу нэгтэй хүртээсэн. Гэхдээ яагаад?
Бас нэгэн сонирхолтой оролцогч бол инээх бас дуулах дуртай Оргил. Тэрээр шүүгч Болд, Ганаа нарын хит болсон дуунуудыг өөрийнхөө чадлаар дуулсан. Жүжигчин мэргэжлээр суралцдаг түүнийг дуулсан гэснээс маш сайн клипжүүлсэн гэвэл онох ч байж магад. Хэдийгээр Оргил тэнцээгүй ч зарим нэг фоз нь үнэхээр догь байсан.
Дөрвөн шүүгчтэй “Камертон 2” шоунаас таван "тийм” гэх хариуг сонссон цор ганц оролцогч бол Замбалгарав. “Би үхэн үхтлээ дуулна” хэмээн ярих түүний дуугаар 624. Камертончууд түүний дугаарыг 624 бус 6 сарын 24 гэж харсан. Ямартай ч дугаар нь хүртэл шүүгчдэд таалагдсан Замбалгаравыг СУИС-ыг төгссөн мэргэжлийн дуучин, “Universe best songs-2010” тэмцээний шилдэг 25 оролцогчдын нэг гэдгээр нь үзэгчид андахгүй. Харин Д.Болдын хэлснээр монголын рок попод дутагдаад буй дуу хоолой нь Замбалгарав гэнэ. Эдгээр сонин содон оролцогчдын дуулах бас аяглахыг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Танд жинхэнэ эрх чөлөөг мэдрүүлэх zindaa.mn сайттай хамт байгаарай.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )