Мэдээ мэдээллийг шуурхай хүргэдэг Zindaa.mn сайтын хамт олон таны амралт, чөлөөт цагт зориулан дэлхийн болон монголын шилдэг киног хүргэж байна. Бид энэ удаад Монголын оскар болох “Academy Awards-2012” наадмаас шилдэг эрэгтэй дүр, шилдэг эмэгтэй туслах дүр, шилдэг зураглаач, шилдэг дууны найруулагч, шилдэг зохиолын шагнал хүртсэн “Бодлын хулгайч” киног толилуулж байна.
Киноны агуулга: Сэтгүүл зүйн сургуулийн оюутан Ганхүү кино найруулагч болох хүсэлтэй. Санаандгүй байдлаар хоёр эрдэмтэн өвгөний ярианаас Америкт байгаа Монголын хосгүй ховор олдворын талаарх сонирхолтой яриаг олж сонсоно. Үүнээс кино хийх алтан санаа төрж санхүүжилт хайх боловч шилжилтийн нийгмийн ороо бусгаа цагт тийм ч амар олдох найдваргүй байлаа. Гэвч санаандгүй байдлаар Ганхүү Монгол улсын Ерөнхийлөгчтэй уулзан боломж, итгэлийг авч 90 сая төгрөгтэй болно.Тухайн үедээ 24-хөн настай шавилхан залуу өөрт зөв гэснээ үйлдэн тэрбумтны дүрд тоглож байхдаа төсөөлж ч байгаагүй тансаг амьдрал нь хоромхон зуур чанга дэглэмтэй шоронгийн хүнд амьдралаар солигдоно чинээ санасангүй. Энэ үеэс хойш түүний ээдрээт амьдралын түүх эхэлнэ.
Киног ЭНД ДАРЖ үзнэ үү.
Танд жинхэнэ эрх чөлөөг мэдрүүлэх zindaa.mn сайттай хамт байснаар та хүссэн киногоо үзэх боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )