Таны амралтанд: “Татар ажиллагаа” \шууд үзэхээр\

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 21


Zindaa.mn сайт шинэчлэгдсэнээр уншигч та бүхэндээ өөрийн серверт байршуулсан кино, клипийг дуу дүрсний өндөр чанартайгаар хүргэж эхлээд байгаа билээ. Энэ удаад хэрэглэгч таны  амралтад зориулж “Татар ажиллагаа” киног хүргэж байна.  “Hero Entertainment”-ийн бүтээл “Татар Ажиллагаа” кино  БНСУ-ын Пучеон хотноо өнгөрсөн долдугаар сарын 14-24-ны хооронд болсон  “The 15th Puchon International Fantastic Film Festival” наадамд амжилттай оролцон  “Jury’ Choice”  буюу “Шүүгчдийн сонголт” шагнал хүртэж байсан.  Түүнчлэн “Татар ажиллагаа” кино өнгөрсөн хавар ОХУ-д болсон “Детективфест” олон улсын кино наадамд амжилттай оролцон, гуравдугаар байрт шалгарсан төдийгүй Италийн кино наадамд оролцон олон улсын кино шүүмжлэгчдээс сайн үнэлгээ авч сайшаагдаж байсан кино юм.

Киноны агуулга: “Өрнө дорно” хэмээх бан­кны удирдлага хууль бус ажил­ла­гаанд хутгалдсан бөгөөд үүнийгээ баллахын тулд сайн ажилтан Тайванааг аж­лаас нь хална. Энэ цаг үед Тайванаагийн охин хүндээр өвчлөх бөгөөд  тэрбээр найз­тай­гаа хамтран “Татар ажил­ла­гаа”-г төлөвлөж, адал явдал, бэрхшээлтэй тулгарна.

 

Киног ЭНД ДАРЖ үзнэ үү.

 

Танд жинхэнэ эрх чөлөөг мэдрүүлэх zindaa.mn сайттай хамт байснаар та хүссэн киногоо үзэх боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top