Хүүхэд асран хүмүүжүүлэх төвд гамшгийн үеийн бэлэн байдлын сургуулилалт болно

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 21


 Хүүхдийн төлөө газар нь өнгөрсөн хугацаанд мэргэжлийн болон олон улсын байгууллагуудтай хамтран онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллын асуудлаар тэргүүлэх чиглэлээ  тогтоон ажиллаж байна.

Монгол Улсын Шадар сайдын санаачилгаар үндэсний хэмжээнд өрнөж буй “Хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах олон нийтийн санаачилга”-ын хүрээнд онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллын чиглэлээр байгууллага, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхээр ОБЕГ, ХИС-тай хамтран ажиллаж байна.

Хүүхэд асран хүмүүжүүлэх төв нь улсын хэмжээнд өнчин хүүхдийг асрах, насанд хүртэл нь халамжлах чиг үүрэгтэй, улсын төсвөөс санхүүждэг төвлөрсөн байгууллага юм.

Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн дотуур байранд одоогийн байдлаар 117 хүүхэд амьдарч байна.

Асрамж халамжийн газрын ажилтан, албан хаагчдад гамшгийн үе дэх хүүхэд хамгааллын сургалт зохион байгуулж ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг хүүхэд хамгааллын байгууллагын бэлэн байдлын төлөвлөгөөний үлгэрчилсэн загвар боловсруулна.

Уг үйл ажиллагааны хүрээнд нийт 13 хүүхэд хамгааллын байгууллагад гамшгаас хамгаалах багаж хэрэгсэл, аврах гарцын тэмдэг тэмдэглэгээ,хүүхдэд зориулсан бэлэн байдлын үүргэвчний иж бүрдэл болон бусад шаардлагатай гарын доорх материалыг хүлээлгэн өгөх юм.

Энэхүү дадлага, сургуулилтаар болзошгүй гамшиг, онцгой байдлын үед хэрэгжүүлэх байгууллагын гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөний боломжийг шалгах, бие бүрэлдэхүүнд аврах ажиллагааны талаар мэдлэг дадлага олгоно.

Сургуулилт 2012 оны 5 дугаар сарын 21ны өдрийн Даваа гаригт Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн дотуур байранд 10 цагаас эхэлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top