Дэнжийн мянга орчмын айлуудыг төвлөрсөн халаалтын шугамд холбох ажил эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 21

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 8, 9, 10, 11 дүгээр хороо буюу Дэнжийн мянга орчмын айл өрхүүдийг төвлөрсөн халаалтын шугамд холбох ажил өнгөрсөн бямба гаригаас эхэллээ.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Цэвэр агаар сангаас 9 тэрбум төгрөг зарцуулж гүйцэтгэх энэ ажлын хүрээнд эхний ээлжинд цагаан байр, 39 дүгээр сургууль, өргөтгөлийн хамт, 124 дүгээр цэцэрлэг, шинээр баригдах спорт цогцолбор  багтжээ. Мөн жилдээ 1900 гаруй тонн нүүрс шатааж агаарыг бохирдуулдаг дунд хүчин чадлын 10 гаруй нам даралтын зуух, айл өрхийн 200 гаруй халаалтын зуух төвлөрсөн халаалтад холбогдох аж. 9 дүгээр сарын 15 гэхэд ашиглалтад орж, Дэнжийн 1000-ынхан төвлөрсөн халаалттай болсноор 60 гаруй жил түүхий нүүрс шатааж байсан явдал арилж, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад томоохон нөлөө үзүүлэх юм байна.

Т.Ялгуун    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top