“Ногоон хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор анх удаа “Ecotone-2012” фестивалийг БОАЖЯ, UBS телевиз, Нийслэлийн нутгийн зөвлөл, “Аматун” продакшн хамтран зохион байгуулах гэж байна. Фестиваль өнөөдөр 19.00 цагт Сүхбаатарын талбайд болох аж.
Энэ үеэр “A-sound”, “Киви”, “Лемонс” хамтлаг, дуучин Сэрчмаа, Quiza нар ая дуугаа өргөхөөс гадна шинэ залуу хамтлагууд болон дуучид байгаль орчны сэдэвт нэг, нэг дууг сонирхуулж, өрсөлдөх гэнэ. Дууны уралдаанд “Лего”, “Бэрд”, “UFO”, “Hotspot”, “Outlaw”, Дуучин Daisy, Gang, “Моханик” зэрэг дуучид, хамтлагууд оролцох ба шилдгүүд “Ecotone-2012” фестивалийн сүлд дуу болох “Дэлхий ээж”-ийг дуулах эрхийг авах юм байна.
Энэхүү фестиваль нь байгаль орчныг хамгаалалд залуусын оролцоог нэмэгдүүлэх, дэлхийд алдартай Монгол Улсын аялал жуулчлалын брэнд бий болгох зорилготой бөгөөд цаашид уламжлал болгон зохион байгуулж байх ажээ.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )