Хөгжмийн зохиолч Д.Пүрэвдоржийн тавдугаар сарын 25,26-нд хийхээр төлөвлөсөн тоглолт хойшлогджээ. Тэрээр ард түмний сайн мэдэх “Тавтай нойрсоорой”, “Нандин эрдэнэ” киноны дуу, “Улаанбаатарын үдэш”, МУГЖ Б.Сарантуяагийн “Хархорин”, “Мартъя”, Т.Ариунаагийн “Зөвхөн тэр хайрандаа”, “Үдшийн танго” зэрэг олон сайхан дууны аялгууг туурвисан билээ. Тэрээр тоглолт хойшлох болсон шалтгаанаа “Соёлын төв өргөөнд хошин урлагийнхан өдөр бүр тоглохоор гэрээ хийчихэж. Ойрд сул өдөр алга. Энэ тоглолтдоо дууны уран бүтээлээс гадна хөгжмийн бүтээлүүдээ толилуулах учраас “UB Palace”, Бөхийн өргөө зэрэг газар тохиромжгүй, тэгээд ч сонгуультай зэрэгцээд яахав гэж бодлоо” хэмээн тайлбарласан юм. Гучаад жил хөгжмийн ертөнцөд бие сэтгэлээ зориулж яваа тэрбээр бие даасан тоглолтоо ирэх намар хийхээр төлөвлөжээ.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )