Чингэлтэй хайрханыг дархан цаазат уул болголоо

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26


УИХ-ын гишүүн Г.Баярсайхан  Чингэлтэй хайрханг  дархан цаазтай болгохын төлөө дөрвөн жил ажилласан гэнэ.  Улмаар түүний энэ саналыг өчигдөр Байгаль орчин, хүн, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар ярилцаж өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж баталсан байна.  Ингээд  Чингэлтэй хайрхан уулыг дархан цаазат газарт бүртгэлээ.  Ингэснээр байгаль хамгаалагчийн хоёр ажлын байр бий болж байгаа юм.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top