Г.Ундармаа торойн дүрд тоглоно

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 23

Шинэ үе продакшн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” жүжгээ энэ сарын 28-наас зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл хүүхэд, багачууддаа зориулан хүргэхээр болжээ.  

Тус жүжгийг МУГЖ С.Лхасүрэн агсаны “Сарыг нуусан шөнө” зохиолоос сэдэвлэсэн бөгөөд хүүхдийн ертөнцийг амьтнаар дүрслэн үзүүлсэн жүжиг юм. С.Лхасүрэн агсаны шавь, "Шинэ үе" продакшны жүжигчин Г.Ундармаа оюутан байхдаа энэ жүжигт бүжингийн дүрд тоглосон. Гэвч тэрээр өөрийгөө торойн дүрд илүү тохирно гэж боддог байжээ. Харин энэ удаа тус продакшны захирал Бооёо түүнд торойн дүрийг хуваарилсан нь Г.Ундармаагийн хүслийг биелүүлсэн хэрэг болжээ.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top