Өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургууль “Гэр бүлийг бэхжүүлэх-Олон Улсын Эрдэмтэн Судлаачдын Сүлжээ” байгууллагатай хамтран мэдээлэл хийлээ. Монгол улс 2012 оныг гэр бүлийн хөгжлийн жил болгон зарласан. Мөн МУИС-ийн 70 жил, НШУС-ийн 65 жилийн ойн үйл ажиллагаатай холбогдуулан “Гэр бүлийг бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 30,31-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Тус хуралд манай орноос гадна АНУ, Канад, Австрали, Япон, Африк, Солонгос, Хонгконг зэрэг арав гаруй орны 13 төлөөлөгчид илтгэл тавина. Гол зорилго нь Монголын өнөөгийн нийгэм дэх гэр бүлийн үнэ цэнэтэй уламжлалт харилцааг дэлхий нийтэд таниулах, гэр бүлийн талаарх боловсролыг дээшлүүлэхэд оршиж байгаа юм. Энэхүү хурал нь гэр бүлийг бэхжүүлэх дэлхийн чиг хандлагын тэргүүн туршлагуудаас суралцах мөн энэ чиглэлээр ажиллаж буй байгууллага, хувь хүмүүсийн сүлжээг бий болгох, хамтарсан судалгаа хийх зэрэг чухал ач холбогдолтой аж.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )