Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын төлөө хамтран ажиллахаар боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 23

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагууд хэрэглэгчдийн эрх ашгийг хохироодог байдлыг арилгахын тулд хэрхэн хамтарч ажиллахаа ярилцжээ.

Энэ үеэр шударга өрсөлдөөний тухай болон хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулиудад засаг захиргааны нэгжийн удирдлагууд зах зээлийн өрсөлдөөний үед иргэдийн өмнөөс хэрхэн хяналт тавьж ажиллах ёстойг тодорхой зааж өгчээ.

Дээрх асуудлуудыг арилгаж, иргэдийн эрхийг хүндэлсэн үйлчилгээг зах зээлийн нийгэмд хэвшүүлэхийн тулд Засгийн газрын агентлаг, ТББ, дүүргүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй гэдэгт талууд санал нэгдэж, цаашид хамтран ажиллахаар боллоо.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top