Өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүд зэрэглэлтэй боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 23

Өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүд зэрэглэлтэй болжээ. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүдийг техник технологи, мал эмнэлэг, ариун цэцэр, эрүүл ахуйн шаардлага хэрхэн хангаж байгааг нь харгалзан А, В, С гэсэн гурван зэрэглэлд хуваасан аж. Ингэхдээ журмын дагуу хянан магадлагаа хийж үнэлэлт дүгнэлт өгсөн байна. Зэрэглэл тогтоож байгаа нь өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүдийн замбараагүй байдлыг цэгцлэх зорилготой аж. Харин хянан магадлагаанд хамрагдсан 34 үйлдвэрүүдийн    15 нь “А” буюу Европын холбооны улсын зах зээлд өлөн гэдэс нийлүүлэх, ес нь “В” буюу импортлогч орны эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр тухайн оронд өлөн гэдэс нийлүүлэх эрх, долоо нь “С” буюу зөвхөн дотоодын зах зээлд өлөн гэдэс нийлүүлэх эрх авчээ. Харин шалгалтаар шаардлага хангаагүй гурван үйлдвэрийн үйл ажиллагааг нь зогсоосон бөгөөд тэд дутагдлаа зассан тохиолдолд үйл ажиллагааг нь сэргээх боломжтой аж. Мөн хянан магадлагаагаар эрсдлийн шалгуур үзүүлэлт гэж гаргажээ. Тухайлбал, өлөнгийн үйлдвэрт 1,12 гэх хяналтын хуудас дээр шалгуур хангасан эсэхээр нь оноо өгч, цөөн оноо авбал эрсдэл багатай, өндөр оноо авбал эрсдэл өндөртэй гэж үзэх аж. Харин хяналтын хуудас дээр эрсдэл өндөртэй гэж бүртгүүлсэн аж ахуй нэгжид байнгын хяналт, эрсдэл багатайд нь хяналт шалгалтыг арай өөр хугацаанд явуулах юм байна.    

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top