Хүүхдийн баярын бэлэгний баталгаанд тавих хяналт шалгалт эхэлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 23

 Эх үрсийн баяр болоход ердөө долоон хоног үлджээ. Энэ цаг үед хүүхэд багачуудын баярын бэлэгт  анхаарах шаардлагатай байгааг мэргэжлийнхэн хэлж байна. Учир нь наймаачид урд хөршөөс баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр оруулж ирэн  бэлгэнд боож хямдрал нэрийн дор гадаа гудамжинд худалдаалах тохиолдол байдаг аж. Тиймээс Мэргэжлийн хяналтын газрынхан баярын өдрийг угтсан хяналт шалгалтаа худалдааны төвүүд, дэлгүүр, зах зэрэг газруудаар явуулахаар болсон байна.  Тухайлбал баярын өдрүүдээр   удирдамж гарган түүний дагуу нэгдсэн хяналт шалгалтыг явуулдаг аж. Одоогоор удирдамж дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтсүүдэд ирээгүй байгаа ч дүүрэг бүр харьяа газруудынхаа худалдааны төв, зах, дэлгүүрүүдэд шалгалтаа хийгээд эхэлжээ. Мөн гадуур худалдаалагдаж байгаа тоглоомуудад Хүүхэд өсвөр үеийн эрүүл ахуйн байцаагч нар хяналт тавьж ажиллахаар болсон байна.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top