Өнөөдөр болох үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 24

-“Хүртээмжтэй орчин 2012- Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сонгуулийн тэгш оролцоо” сонирхогч талуудын уулзалт өнөөдөр 10.00 цагт болно.

-Өнөөдөр 10.00 цагаас “хариу нэхээгүй үйлс” төрийн бус байгууллагын тэргүүн П.Ангараг, Харумафүжи - Д.Бямбадорж нар ЭХЭМТ-ийн дотор, зүрхний тасагт түргэний машин гардуулна.

-МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн эрүүгийн танхимд 10.00 цагаас хэлэлцэнэ.

-Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Хонхор”-т 640 хүүхдийн суудалтай сургуулийн шав тавих өнөөдөр 12.00 цагт болно.

-Өнөөдөр 11.00 Монгол нюьс мэдээллийн төвд “Barilga.mn” барилгын зөвлөгөө, мэдээллийн төвөөс “Барилга экспо-2012” үзэсгэлэн яармаг зохион байгуулах талаар.

  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top