ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд “Долдугаар сарын 1-ний хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа билээ. Уг хэргийн шүүх хурлын тов хараахан гараагүй байна. Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөл хуралдаж Ч.Амарболдод өмгөөлөл үзүүлэхээр Д.Давааг томилсон. Гэвч тэрээр Ч.Амарболдод үйлчилгээ үзүүлэхээс татгалзжээ. Энэ шалтгаанаа өмгөөлөгч Д.Даваа тайлбарлахдаа: «Би “Долдугаар сарын 1”-ний үймээний үеэр буудуулж амиа алдсан хохирогчийн ар гэрийхэнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, байцаан шийтгэх ажиллагаанд оролцож байсан. Хэрвээ энэ удаад яллагдагчийн өмгөөлөгчөөр ажиллавал өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэрэг болно. Түүнээс өөр шалтгаанаар Ч.Амарболдод үйлчилгээ үзүүлэхээс татгалзах зүйлгүй» гэжээ. Иймээс Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөл түүний хүсэлтийг хүлээн авч Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Батхүүг томилсон байна.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )