32 их , дээд сургууль шалгалтанд бүдэрлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 24



Их, дээд сургуулийн ажиллагсдын цалин хөлсний тогтоол, олголт, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлт, ажиллагсдыг нийгмийн даатгалд хамруулсан эсэхэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийжээ.

Уг шалгалтад нийт 61 их дээд сургууль хамрагдсанаас 3301 багш ажилтны 1218 нь буюу 36, 9 хувь нь нийгмийн даатгалын зөрчилтэй гарсан байна. Шалгалт хийсэн даруйдаа мэргэжлийн хяналтын байгууллагын ажилчид зөрчлийг арилгуулахаар 23 их, дээд сургуулийн 210 даатгуулагчтай холбоотой 520412 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг нэмж, илрүүлэн санд 113619. 6 мянган төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр, алданги 33577. 8 мянган төгрөгийг төсөвт, хөдөлмөр эрхлэлтийн санд 2212. 9 мянган төгрөг төвлөрүүлэхээр улсын байцаагчийн 62 заалт бүхий 17 акт тогтоосон байна. Харин шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар 50 заалттай, хугацаатай 12 албан шаардлага өгч, зөрчил гаргасан 10 аж ахуйн нэгж байгууллагад 1760, 8 мянга, хоёр албан тушаалтанд 190. 4 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.

Нийгмийн даатгалын шимтгэлээс зайлсхийв

Уг сургуулиудаар шалгалт хийн явж байхад "Монголын үндэсний дээд сургууль", "Үндэсний биеийн тамирын дээд сургууль", "Чингис хаан", "Шихихутаг", "Хэл иргэншлийн дээд сургууль", "Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургууль", "Ач" анагаах ухааны дээд сургууль нь хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоо хуулийн дагуу тодорхойлоогүй, цалин хөлс орлогыг нуун дарагдуулсан байжээ. Түүнчлэн ажилтны ажлын байрны тодорхойлтод заагдсан ажилд хамрагдаагүй зэргээс нийгмийн даатгалын шимтгэлээс зайлсхийсэн нь ил боллоо. Харин "Эдийн засаг, бизнесийн дээд сургууль", "Энэрэл", "Улаанбаатар-Эрдэм дээд" сургууль нь үйлчилгээний ажилчидтай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, "Ач", "Мандах бүртгэл" дээд сургууль нь байнгын ажлын байртай ажиллагсадтайгаа "Ажил гүйцэтгүүлэх" гэрээ байгуулан ажиллуулж байгаа нь "Хөдөлмөрийн тухай" хуулийн 24 дугээр зүйлийн 24.1, дэх заалтыг зөрчсөн нь энэхүү шалгалтаар илэрсэн байна.

Их дээд сургуудьд маргаан тасдах комисс байдаггүй

Энэхүү шалгалтад оролцсон сургуулиудын 75 хувь нь ажил олгогч болон ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан таслах комиссыг байгуулаагүй хэмээн үзжээ. Шалгалтад "Улаанбаатар эрдэм судлал", "Энэрэл", "Зохиомж", "Нийгмийну хааны", "Эко Ази", "Цэцээ гүн", "Отгон тэнгэр", "Их засаг", "Тэнгэр", "Технологи", "Монгол", "Дүрслэх урлаг", "Хангай" сургууль тэнцсэн байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал хангасангүй

Их, дээд сургуулиудын нэн түрүүний шаардлага хангах ёстой асуудал нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчин билээ. Тэгвэл энэ шалгалтаар "Орхон" их сургууль, "Тэнгэр", "Урлах эрдэм", "Оточ маарамба", "Засагт хан", "Газарчин", "Цэцээ гүн", "Зохиомж", "Ач", "Мандах бүртгэл" дээд сургууль үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрт Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогын шалтгааныг
тогтоож акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комисс байгуулж ажиллуулаагүй нь илэрлээ.

Ажидчидтайгаа гэрээ байгуулаагүй гэнэ

"Оточ маарамба", "Засагт хан", "Зохиомж", "Цэцээ гүн" дээд сургууль нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалт гаргаж, гэрээ байгуулаагүйн улмаас хөдөлмөрийн хуулийг зөрчжээ. Харин "Хангай", "Их шавийн дээд" сургууль нь цагийн багш нарт олгосон цалин хөлснөөс болон бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлсөнд нийгмийн даатгалын шимтгэл тооцоогүй нь шалгалтаар илэрчээ. Харин "Плехановын нэрэмжит ЭЗИС",, "Ач” дээд сургууль заавал даатгалд хамрагдаж хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэнийг нийгмийн даатгалд хамруулж, шимтгэл төлөөгүй нь шалгалтаар илэрсэн бол "Шихихутаг" дээд сургууль нь улирлын байдлаар ажилладаг гурван үндсэн ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн дагуу сар сард нь бүрэн төлөөгүй, "Олон, улсын эдийн засаг бизнесийн дээд сургууль", "Энэрэл",’ "Улаанбаатар-Эрдэм судлал" дээд сургууль нь хөдөлмөрийн гэрээндээ цалин хөлсийг бүрэн, үнэн зөв тусгаагүйгээс энэ удаагийн шалгалтад бүдэрлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
solongo(202.179.20.147) 2025 оны 03 сарын 13

ene xvn mash buruu bodoj bn olon ulsiin ediin zasag biznesiin deed surguuliin bagsh ajilchid n xarinch ajilaa sain xiideg shaardlagaa ch sain tawidag. bi 2jiliin omno ene surguulid surch bxad sain l baisishd . yorn bagsh nar chiglvvlj ogod xvn ooroo l meriij suriy gesen chin xvseltei bx n zvitei

1  |  0
Top