Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөнгийг зургаадугаар сард багтаан олгоно

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 24

Засгийн газраас иргэн бүрт олгох нэг сая төгрөгийг өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дөрөв, тав, зургаадугаар сард хувааж олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл энэ удаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох дөрөвдүгээр сарын 330 мянган төгрөгийг өчигдрөөс олгож эхлээд байгаа юм. “Хүний хөгжил сан”-гийн 2012 оны төсөвт ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог 334,2 мянган хүнээр тооцож төлөвлөсөн. Одоогийн байдлаар 287,7 мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сая төгрөгөө бэлнээр авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Сангийн сайдын төсвийн хуваариар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй бүх иргэдийн мөнгийг зургаадугаар сард багтаан олгож дуусгах хуваарьтай байгаа ч яг хэзээ өгөх нь тодорхойгүй байна.  

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top