Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхөд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн шүүхэд хэлэлцжээ. Шүүхээс түүнийг гэм буруутайд тооцон 5.1 жилийг хорих ял оноосон байна.
Ж.Баянмөнхийг Шивээговь сум дахь орон нутгийн өмчит “Илчлэг шивээ” үйлдвэрийн газрыг өөрийн дотнын найздаа хувьчлахын тулд Өмч хувьчлалын комисс болон удирдлагадаа байгаа албан тушаалтнуудад хууль бус шаардлага тавьж, дарамталсан гэх үндэслэлээр буруутгаж байсан ч мөрдөн байцаалтын явцад тогтоогдоогүй аж.
Харин Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Мөнхжаргалаас авлига авсан хэрэг нь шүүхээс тогтоогдон ийнхүү яллагдсан байна.

Сэтгэгдэл ( 1 )