Эрдэнэ шишийг туршилтаар тариална

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 24

Монгол Улс анх удаа туршилтаар эрдэнэ шиш тариалахаар болжээ. Эрдэнэ шишийн тариаланг сэлгээнд оруулахаар туршилтын ажлыг эхлүүлэх гэж байна. Өмнө нь эрдэнэ шишийг малын дарш бэлтгэх журмаар тарьж байсан. Харин энэ удаад туршилт амжилттай болвол цаашдаа эл ажлыг илүү өргөн хүрээтэй явуулах юм. Ингэснээр ургамлын нэр төрөл Монголд нэгээр нэмэгдэнэ. Манай улсын хувьд дулааны улирал богино хугацаанд үргэлжилдэг учраас хурдан болцтой сорт чухал. Иймээс бололцоотой бол эргэлтэд орж байгаа газартаа таривал бүтээгдэхүүнээ дотооддоо төдийгүй гадаадын зах зээлд нэвтрүүлэх боломжтой аж.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top