ОХУ-ын газрын тосны экспортын татвар ирэх сарын 1-нээс тонн тутамдаа 30 ам.доллараар буурч, 419.3-420.2 ам лоллар болно хэмээн тус улсын Эрдэс баялгийн яамнаас мэдээлжээ. Харин энэ хугацаатай давхцан Монгол Улсын Засгийн газар ОХУ-ын төрийн өмчит “Роснефть” компанитай байгуулсан нэг жилийн гэрээ дуусгавар болж байгаа аж. Иймээс Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Газрын тосны газраас ОХУ- ын талд шинэчилсэн гэрээний саналаа хүргүүлсэн байна. Уг саналд тус улсын газрын тосны экспортын татвар буурч байгаа учраас Монголд нийлүүлэх шатахуун, түлшний үнийг бууруулах, нийлүүлэлтийг өсгөх тал дээр арга хэмжээ авахыг хүсчээ. Хэрвээ тус улс гэрээний саналыг зөвшөөрвөл шатахууны үнэ буурах боломжтой юм байна.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )