Өнөөдөр “Эх дэлхийн цэвэрлэгээ”-ний өдөр

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 26

Дэлхийн 100 гаруй оронд нэгэн зэрэг болдог “Эх дэлхийн цэвэрлэгээ”-нд энэ жилээс манай улс нэгдсэнтэй холбоотой арга хэмжээг өнөөдөр зохион явуулна.

Энэ арга хэмжээ нь орчны бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчинг сайжруулахад иргэд, сайн дурын байгууллагын оролцоог нэмэгдүүлж, байгаль орчноо хайрлан хамгаалах зорилготой юм.

“Эх дэлхийн цэвэрлэгээ”-г Байгаль орчны яам, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, Нийслэлийн захирагчийн ажлын алба, “Залуусын хөгжлийн гүүр” ТББ-ууд хамтран зохион байгуулж буй.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top