ХЗДХ-ийн яамны харьяа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн хүний дуу хоолой таних чадвартай “Икар-Лаб” лабораторийн тоног төхөөрөмжийг ОХУ-аас авчирчээ.
Уг төхөөрөмжийг физик, техникийн лабораторид суурилуулж, хэд хэдэн хэргийн нотлох баримт бүрдүүлэхэд туршилтын журмаар ашигласан байна. Энэхүү төхөөрөмж нь хүний хоолойн хөвчнөөс гарсан дууны давтамжийг ашиглан дуу авианы харьцуулалтын шинжилгээ хийдэг аж. Ингэснээр дуу хураагуур, утас, камерт бичигдсэн дуу хоолойгоор нь гэмт хэрэгтнийг илрүүлэх боломжтой юм байна.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 1 )
солиотой